7 өдөр, 6 шөнийн аялал

Хосын аялал

★ [0.0]7 өдөр / 6 шөнөХаварНамар

Японы нийслэл Токиогоос Фүжи уул хүртэлх 7 өдөр, 6 шөнийн энэхүү аялал нь орчин үеийн хот, эртний соёл, байгалийн үзэсгэлэн, адал явдлыг нэг дор багтаасан хөтөлбөр юм. Та Шибуяа, Шинжүкү, Асакусаар зугаалж, Токио Скай Три цамхгаас хотыг өндрөөс харж, Токио Диснейлэндэд бүтэн өдрийг өнгөрүүлэхээс гадна Японы ахлах сургуультай танилцах онцгой боломжтой. Виз, нислэг, байр, хоол, хөтөч, унааны асуудлыг бид хариуцах тул та зөвхөн аяллаа мэдэрч, сайхан дурсамж бүтээхэд л анхаараарай.

Аяллын хөтөлбөр

  1. Өдөр 1

    • Нарита нисэх буудалд газардах

    Нарита олон улсын нисэх онгоцны буудалд газардаж, хил, гаалийн шалгалтаа хийлгэсний дараа Токио хот руу хөдөлнө. Байрлах газраа очоод, урт замын ядаргаагаа тайлж амарна. Орой нь тэр хавиараа зугаалж, Японы гудамж, дэлгүүр, хоолны газруудтай анх танилцах боломжтой.

  2. Өдөр 2

    • Шибуяа
    • Шинжүкү
    • Асакуса
    • Токио Скай Три

    Өдрөө дэлхийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй Шибуяагийн уулзвар, үнэнч нохой Хачикогийн хөшөөнөөс эхэлнэ. Дараа нь тэнгэр баганадсан барилгууд бүхий Шинжүкү дүүргээр зугаалж, Токио хотын захиргааны байрны ажиглалтын давхраас хотыг өндрөөс харна. Үдээс хойш Токиогийн хамгийн эртний Сэнсожи сүм, Каминаримон хаалга, Накамисэ гудамж бүхий Асакусад очиж, оройн цагаар 634 метр өндөр Токио Скай Три цамхгаас гэрэлтсэн хотыг үзнэ.

  3. Өдөр 3

    • Токио Диснейлэнд

    Бүтэн өдрийг Тиба мужийн Ураясү хотод байрлах Токио Диснейлэндэд өнгөрүүлнэ. Олон төрлийн тоглоом, үзвэр, Диснейн баатруудын жагсаал, оройн гэрлийн шоу нь хүүхэд, том хүн хэн бүхэнд мартагдашгүй дурсамж үлдээнэ.

  4. Өдөр 4

    • Японы ахлах сургуультай танилцах

    Японы ахлах сургуульд зочилж, хичээлийн орчин, дугуйлан, сурагчдын өдөр тутмын амьдралтай ойроос танилцана. Японы боловсролын тогтолцоо, сахилга бат, хамтын соёлыг өөрийн нүдээр харах энэ өдөр нь ирээдүйд Японд суралцахаар төлөвлөж буй сурагч, эцэг эхчүүдэд онцгой ач холбогдолтой.

  5. Өдөр 5

    • Фүжи уул

    Японы бэлгэ тэмдэг болсон 3,776 метр өндөр Фүжи ууланд очно. Каваагүчико нуурын эргээс уулын гайхамшигт үзэмжийг харж, дурсгалын зураг авахуулна. Цаг агаар таатай бол уулын энгэрийн үзэмжийн цэгүүдэд очих боломжтой. Уулын цаг агаар хурдан өөрчлөгддөг тул дулаан хувцас авч явахыг зөвлөж байна.

  6. Өдөр 6

    • Чөлөөт өдөр

    Энэ өдрийг өөрийн сонирхлоор өнгөрүүлнэ. Гинзад брэндийн дэлгүүр хэсэх, Акихабарад электроник бараа, аниме соёлтой танилцах, Харажүкүгийн Такэшита гудамжаар зугаалах, эсвэл ойр дотныхондоо бэлэг дурсгалын зүйл худалдан авах боломжтой.

  7. Өдөр 7

    • Буцах

    Нарита олон улсын нисэх онгоцны буудал руу хөдөлнө. Нислэгийн цагаас хамааран буудлын дэлгүүрүүдээс сүүлийн бэлэг дурсгалын зүйлээ авч, Японы аяллын сайхан дурсамжтайгаа эх орондоо буцна.

  • Визний үйлчилгээ, визний хураамж (элчингийн хураамж багтаагүй)
  • Аяллын даатгал
  • Улаанбаатар – Нарита – Улаанбаатар / MIAT Mongolia, 2 талын нислэгийн тийз /
  • Байрлах газар
  • Өдрийн 3 хоол
  • Токио Скай Три цамхгийн ажиглалтын давхрын тасалбар
  • Токио Диснейлэндийн 1 өдрийн тасалбар
  • Японы ахлах сургуульд зочлох танилцах аялал
  • Фүжи уул, Каваагүчико нуурын аялал
  • Хөтөч
  • Унаа
Нэг хүний[Үнэ] ₮
Захиалах хүсэлт илгээх
Суудлын тасалбар
Улаанбаатар
Токио

Аяллаа хамтдаа төлөвлөе

Хөтөлбөр, үнэ, огнооны талаар манай зөвлөхтэй холбогдоорой.

Зорчигч
Та
Чиглэл
Аялал
Зөвлөгөө
Үнэгүй
Ажлын цаг
09:00–17:00